2012/05/31

2012 онд гарах Iron Man 3 киног тагнуулдсан зураг

Marvel-ын сүпэрбаатруудын кино төслөөс хамгийн амжилттай борлогдсон нь Iron Man гэж хэлж болно. Учир нь The Avengers кинонд Iron Man-ны дүрийг бүтээснийхээ төлөө жүжигчин Rober Downey Jr 50 сая ам.долларыг халаасалсан. Тэгэхлээр ямар үнэ цэнэтэй болохыг нь хэлээд өгч байгаа юм.

2008 онд бүтээгдсэн Iron Man кино $140 сая ам.доллараар бүтээгдээд $585 сая ам.долларыг boxoffice-с цуглуулж чадсан бол 2010 онд бүтээгдсэн Iron Man 2 кино нь $170 сая ам.доллараар бүтээгдэж $623 сая ам.долларын орлого олсон байдаг. Ирэх 2013 онд Iron Man 3 кино дэлгэцнээ гарах бөгөөд хятадуудтай хамтран хийхээр болсон байгаа.

Iron Man 3 киноны зураг авалтын ажил дөнгөж эхэлсэн. Энэ удаад төмөр хүний хуяг 100% шинэчлэгдэнэ гэж мэдэгдсэн байгаа. Үүнийг нь батлах нэгэн зураг North Carolina-с иржээ. Төмөр хүний хуяг ийм болж өөрчлөгдсөн байж магадгүй нь байна.