2012/05/08

Hotel Transylvania анимешины анхны trailer



Инээдмийн анимешин Hotel Transylvania-ын анхны trailer гарсан байна. Оросод төрж Америкад анимешин чиглэлээр ажиллаж Samurai Jack телевизийн цуврал cartoon-аар танил болсон Genndy Tartakovsky энэхүү анимешинг найруулсан байна.

Hotel Transylvania-ын түүх Dracula (дуу оруулсан Adam Sandler) өөрийн охин Mavis (Selena Gomez) –ын 118 насны төрсөн өдрийн үдэшлэгийг зохион байгуулах болно. Гэвч энэ үеээр нэгэн үл таних хүн (Andy Samberg) буудалд нь ирж үйл явдлыг ээдрээтэй болгох ажээ.

Hotel Transylvania анимешин хөгжилтэй болно гэж итгэж байна. Ингээд trailer-ыг сонирхоцгооё. Киноны дүрүүдийн дуунд Үл үзэгдэгч Гриффинд David Spade, хүнчоно Ваянед Steve Buscemi, Франкенштэйнд Kevin James, хүнчоно Вандад Molly Shannon, Маррий муммид Gee Lo Green нар дуу оруулсан байна.

Hotel Transylvania ирэх 9-р сарын 28-д нээлтээ хийх юм.