2012/05/14

DVD-ны оюуны өмчийн анхааруулгад шинэ хуудас нэмэгдэв

АНУ-ын оюуны өмчийг хамгаалах газраас өнгөрсөн жилд маш эрчимтэй ажил явуулсан. Түүний улмаас интернетийн томоохон сайтууд хаагдаж эздүүд нь шоронд орсонг мэдэж байгаа байх. Мөн хууль бусаар хамгийн их кино дамжуулдаг t*rrent сайт thep*ratebay.org сайтын эздүүд ч мөн шалгагдсан.

Гэхдээ DVD-ны хууль бус дамжуулалт тасрахгүй байна. Үүнийг бага ч болтугай таслан зогсоохын тулд FBI-аас кино эхлэхийн өмнө гаргадаг сануулгаа өнгөрсөн 7 хоногоос эхлэн шинэчлэн 2 ч хэсэгтэй болгосон байна. Уг сануулга хэрэв хууль бусаар хувилан олшруулах болон тараасан тохиолдолд 250$ мянган ам.доллараар торгох буюу 5 жил сууна гэсэн утгыг агуулсан байна.