2012/05/25

The Dark Knight Rises киноны дүрүүдийн постер, гайхалтай 4 баннер

Найруулагч Christopher Nolan-ны хүч хөдөлмөр, оюун ухаанаа зарцуулан бүтээж буй "The Dark Knight Rises" киноны идэвхижүүлэлтийн албаныхан идэвхитэйгээр ажиллаж эхлээд байна. Өнгөрсөн даваа гарагт дүрүүдийн постеруудыг киног хүлээж буй фенүүддээ хүргэсэн бол өчигдөрхөн гайхалтай гэж хэлэхүйц 4 сурталчилгааны зурагт хуудсаа дэлгэлээ.

Киноны гол дүрүүдэд Christian Bale, Tom Hardy, Anne Hathaway, Nestor Carbonell, продюсераар Emma Thomas болон Jordan Goldberg, хувцасны дизайнераар Lindy Hemming, тусгай эффектийн супервизор Chris Corbould

Дүрүүдийн постеруудын хувьд гол дүрүүд болох Batman, Catwoman, Bone нарыг харанхуй дэвсгэр дээр бороон дунд зогсож байгаагаар  харуулсан бол удаах постерууд цэнхэр дэвсгэр дээр цасан дунд зогсож байгаагаар харуулсан байна. Зураг дээр дарж томруулж харна уу.


The Dark Knight Rises кино ирэх зуны их тэсрэлт байх нь гарцаагүй. Кино 7-р сарын 20 -д нээлтээ хийнэ.


Өчигдөр гаргасан сурталчилгааны баннерууд илүү үйл явдалтай өрнөлтэй болсон байна. Киног хүлээж байгаа фенүүдийнх нь хувьд гайхалтай бэлэг болж чадсан байх аа.
 
 
 
The Dark Knight Rises кинотой холбоотой бусад мэдээллийг эндээс үзнэ үү.