2012/05/14

Box office: 20120514 The Avengers

1. The Avengers: Өнгөрөгч 7 хоногт: $103 сая, нийт: $373 сая
2. Dark Shadows: Өнгөрөгч 7 хоногт: $28.8 сая, нийт: $28.8 сая
3. Think Like a Man: Өнгөрөгч 7 хоногт: $6.3 сая, нийт: $81.9 сая
4. The Hunger Games: Өнгөрөгч 7 хоногт: $4.4 сая, нийт: $387 сая
5. The Lucky One: Өнгөрөгч 7 хоногт: $4.05 сая, нийт: $53.7 сая

6. The Pirates! Band of Misfits: Өнгөрөгч 7 хоногт: $3.2 сая, нийт: $23.1 сая
7. The Five-Year Engagement: Өнгөрөгч 7 хоногт: $3.1 сая, нийт: $24.4 сая
8. The Best Exotic Marigold Hotel: Өнгөрөгч 7 хоногт: $2.65 сая, нийт: $3.72 сая
9. Chimpanzee: Өнгөрөгч 7 хоногт: $1.62 сая, нийт: $25.6 сая
10. Girl in Progress: Өнгөрөгч 7 хоногт: $1.35 сая, нийт: $1.35 сая

The Avengers-ын амжилт үргэлжилсээр. Дахин шинэ рекорд тогтоолоо. Энэ нь нээлтээ хийсний дараах долоо хоногт олсон $103.1 сая ам.долларын орлогоороо мөн шинэ амжилтыг эзэмшихээр болов. Алдарт Avatar гэхэд л дараах 7 хоногтоо $75.6 сая ам.доллар олж байсан байдаг. Харин кино шүүмжлэгчдийн итгэл найдвар тавьж байсан  Tim Burton, Johnny Depp нарын хослол Dark Shadows кино $28.8 олсон нь тийм ч амжилттай байж чадсангүй.

Dark Shadows

Найруулагч: Tim Burton
Одод: Johnny Depp, Michelle Pfeiffer, Eva Green

Гайхалтай хослол гэж нэрлэгддэг найруулагч Tim Burton болон жүжигчин Johnny Depp нарын ээлжит бүтээл дэлгэцнээ хүрлээ. Тэртээ 60-д оны үед америкчуудыг орой бүр айлгадаг байсан дуулалт цуврал аймшгийн кино ийнхүү дэлгэцийн бүтээл боллоо.


The Best Exotic Marigold Hotel

Найруулагч: John Madden
Одод: Judi Dench, Bill Nighy, Maggie Smith

Hollywood-ын ахмад жүжигчдийн бүрэлдэхүүнтэй кино гэж хэлж болох кино. Британы тэтгэврийн хэдэн хөгшчүүл Энэтхэгрүү аялалд явах бөгөөд тэдний байрлах Marigold зочид буудал. Буудлын анхны танилцуулга маш тансаг зэрэглэлтэй гэсэн хэдий ч хэрэг дээрээ дөнгөж засварт орж үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн байв.
Уг кинонд 2008 оны Slumdog Millionaire киноны гол дүр залуу энэтхэг жүжигчин Dev Patel тоглосон байна.

Girl in Progress

Найруулагч: Patricia Riggen
Одод: Eva Mendes, Cierra Ramirez and Patricia Arquette

Ганц бие ээж Grace ажил гэр, охиныхоо сургууль соёл гээд бүхнийг зохицуулна.