2012/05/28

Чингүүн эх үрсийн баяраар шинэ киногоо дэлгэнэ

Залуу найруулагч Б.Чингүүн үзэгчдэд өөрийн гайхалтай богино хэмжээний кинонуудаараа хэдийнээ танил болсон билээ. "Наран мандах нутаг" олон ангит киноны найруулагчаар ажиллаад байгаа тэрээд ирэх эх үрсийн баяраар өөрийн ээлжид богино хэмжээний киногоо үзэгдийн хүртээл болгохоор зэхээд байна.

"Ээжээ танд баярлалаа" нэртэй уг уран бүтээлд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ш.Дэлгэржаргал, УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд, жүжигчин А.Ганчимэг нар тогложээ.