2012/05/21

Цасан цагаан дээр найруулагч өөрийн цусаа ашиглажээ

Энэ зуны blockbuster-уудын жагсаалтад орох найдлагатай байгаа үлгэр ид шидийн "Цасан цагаан ба Анчин" (Snow White and the Huntsman) киноны найруулагч өөрийн цусаа кинондаа зориулсан гэнэ.

BBC-д өгсөн ярилцлагандаа найруулагч Rupert Sandres хэлэхдээ:
- Тиймээ энэ үнэн. Энэ кинонд миний маш их хөлс хөдөлмөр шингэсэн. Тэнд миний цус бас дусалсан.
Twilight цуврал киноны од Kristen Stewart болон The Avengers-ын Chris Hemsworth нарын гол дүрийг нь бүтээсэн уг кино 5- р сарын 30 нд нээлтээ хийх юм.

Цасан цагааны ээж өөрийн хуруугаа зүсэж цус цасан дээр дусаж байгаа хэсгийн зураг авалтад бодит зураг авалт хийгдсэн байна.

Найруулагч үүнийг тайлбарлахдаа
"Бид нар зураг авалтаа маш өндөр чанартайгаар авч байгаа. Цасан дээр цус дусаж байгаа хэсгийг хуурамч цус ашиглаж авахад яг л жимсний чанамал шиг харагдаад байсан"
гэжээ.