2012/05/21

Кино зохиолчдын бүлгэмд урьж байна

Монголын кино зохиолчдын бүлгэм байгуулагдсан байна. Уг бүлгэм нь сайн дурын кино зохиол сонирогч залуусын нэгдэл бөгөөд үйл ажиллагаагаа явуулаад 2 сар болж байгаа ажээ. Бүлгэм албан ёсоор 129 гишүүнтэй, 20 гаруй идэвхитэй гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.  

Монголын кино зохиолчдын бүлгийнхээ үйл ажиллагааг улам эрчимжүүлж, кино зохиол сонирхогч залуус, уран бүтээлчид өөрсдийн мэдлэг боловсрол, ур чадвараа дээшлүүлэх зорилгоор хоорондоо мэдээлэл солилцож, мөн тогтмол сургалт судалгаа зохион явуулж байгаа юм байна.

Монголын кино урлагийн салбарын кино зохиолын чиглэлийг тодорхойлох нэгэн чухал хэсэг байхын төлөө хичээж ажиллах зорилготой тус бүлгэмд кино зохиол чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог залуусыг урьж байна.