2012/05/14

Ш.Гүрбазар олон ангит кинонд хүч үзнэ

Та хариулахгүй ч байж болно гэсэн хэрнээ хариултыг нь авч санаа нь амардаг соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч Ш.Гүрбазар чамгүй олон тооны кино зохиол бичсэн нэгэн. (45 гаруй киноны зохиол бичсэн байдаг байна.)

Гэхдээ олон ангит киноны зохиол өмнө нь бичиж байгаагүй ажээ.  Харин энэ чиглэлрүү саяханаас ороод байгаа сурагтай. 

Дээлтэйгээ адилхан Монголоороо гоёдог тэрээр хоёр ч ОАК хийгээд авсан туршлагатай SBN телевизийн захиалгаар олон ангит киноны зохиол бичиж эхлээд байгаа гэнэ.