2012/05/10

Каннын наадамд буриад кино багтав

Ирэх 16-с 27-н өдрүүдэд 65 дахь удаагийн 2012 Каннын кино наадам (Cannas Film Festival) болох гэж байна. Уг кино наадмын хөтөлбөрт буриадын найруулагч Баир Дышеновын "Эхийн захиас" (Mother’s Order) кино багтсан байна.

2009 онд Баир Дышеновын "Буддын инээмсэглэл" (Buddha's Smile) кино Берлиний кино наадмаас "Болор баавгай" шагналыг хүртэж байсан юм. Энэ удаагийн кино мөн л бурханы тухай түүхийг өгүүлсэн байна. Нас дээр гарсан хараагүй эхийнхээ захиасыг мартсан хүү нь даавуунд ороосон жирийн нэг модыг судар мэт боож шүтээндээ тавьдаг бөгөөд эхийгээ нас барсны дараа жинхэ­нэ "Ногоон дарь эх"-ийг нь олж байгаагаар үйл явдал өрнөх ажээ.
Bair Dyshenov-ын найруулсан Mother's Order