2012/05/03

Монголын киноны уран бүтээлчид Кино урлагийн зөвлөлтэй боллоо

Монголын кино урлаг их уналтаасаа эргэн ирж байна гэж үзэж байгаа хэдий ч өнөөдрийн хийгдэж байгаа кинонууд ихэвчлэн бизнесийн зорилготой байгаа нь кино урлаг сэргэн мандаж байна гэж хэлэхэд хэтрэх ойлголт болчоод байгаа билээ.

Чухамхүү киногоор дамжуулан үзэгчдэд сэтгэл, оюуны таашаал өгөхүйц өгүүлэмжтэй бүтээлийг бид олноор төрүүлж чадаж байж кино урлагаа ахисан түвшинрүү гаргах учиртай юм. Тэгвэл энэ зорилгоруу чиглэхээр кино уран бүтээлчид нэгдэн Монголын Кино урлагийн зөвлөлийг байгуулжээ.
Энэхүү зөвлөлд кино урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй ТББ-ууд нэгджээ.
Монголын кино урлагийн зөвлөл нь кино үйлдвэрийн бодлого, кино үзвэрийн бодлого, кино урлагийн боловсон хүчний бодлого гэсэн нэгдсэн гурван чиглэлээр бодлого боловсруулж төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэгтгэн ажиллах аж. 
 
Тэдний зүгээс жил бүрийн тавдугаар сарын 1-нийг "Монголын киночдын өдөр" болгон тэмдэглэх болсон байна.