2012/05/01

Тайгын дууч кино баг Каннын наадмын үеээр шагналаа гардан авна

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал, түүний хүү зураглаач, найруулагч З.Батбилэг нарын бүтээл "Тайгын дууч" (Singer from Taiga) баримтат кино энэ сарын 19-26-нд АНУ-ын Los Angeles (LOS ANGELES APRIL 2012 AWARDS) хотод болсон олон улсын New York international film festivel кино наадамд амжилттай оролцож "Best Cultural Documentary" (Өв соёлын шилдэг бүтээл) шагнал хүртжээ.

"Улаанбаатар-2010" кино академийн тэргүүн бүтээл шалгаруулах наадмын баримтат киноны төрөлд түрүүлсэн уг бүтээл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нью-Йорк хотод болсон олон улсын кино наадамд (New York international film festivel) оролцож, 36 улсаас шалгарсан бүтээлүүдтэй өрсөлдөж, шилдгээр шалгаран дараагийн шатанд тунаж үлдсэн юм.  Ийнхүү энэ сарын 19-26ны өдрүүдэд болсон уг кино наадмын дараагийн шатад шалгаран шилдэгээр шалгарсан юм.

Уг шагналаа тэд ирэх сарын 16-25- ны өдрүүдэд болох Каннын кино наадмын үеэр гардаж авах ажээ.

Киноны талаар бусад мэдээллийг эндээс үзнэ үү.