2012/05/11

Avengers-ын дараагийн анги

2012 оны хамгийн их хүлээлттэй байсан кино The Avengers үзэгчдэд хүрээд удаагүй байна. Мэдээж амжилттай борлогдсон киноны хувьд дараагийн анги яах вэ гэсэн яриа гардаг. Дэлхийн зах зээлээс хэдийнээ $702 сая ам.доллар олоод байгаа киноны хувьд яах аргагүй дараагийн анги байж таараа. Тэгвэл энэ асуултын хариултыг Disney-ын босс хэлчих шиг боллоо.

Disney-ын босс Bob Iger хэлэхдээ:
The Avengers-ын дараагийн ангийн талаар ажиллаж байна.
гэж хэлсэн нь киноны фенүүдийн хувьд сайхан мэдээ болж түглээ.

Мөн Marvel Studios-ын бүтээлүүдээс дараах кинонуудын дараагийн ангийн талаар Iger мэдээлэл хүргэлээ. Үүнд
  • Iron Man 3 ирэх 2013 онд
  • Thor-ын дараах анги мөн 2013 онд
  • Captain America -ын үргэлжлэл 2014 онд
Иймэрхүү төлөвлөгөөг танилцуулав. Харин The Avengers-ыг яг хэзээ дэлгэцэнд гаргах талаар мэдээлэл хүргэсэнгүй. Гэхдээ ирэх 2014 оны 5 сард гаргана гэсэн яриа гараад байна.