2012/05/10

The Avengers маргааш Монголд нээлтээ хийнэ (+ баатруудын танилцуулга)

Marvel-ын бүтээл, яг одоо кино театруудын boxoffice-г халааж буй The Avengers кино өнөөдрийн байдлаар $244 сая ам.долларын ашиг олоод байна. The Avengers кинотай холбоотойгоор өмнө бүтээгдэж байсан Hulk, Iron Man, Thor зэрэг кинонуудын үзвэр ч эрэлттэй байгаа юм.

The Avengers киноны Монгол дахь нээлт маргааш буюу 5-р сарын 11-нд Өргөө, Тэнгис кино театрт нэгэн зэрэг болох юм. 

The Avengers-ын үзвэрийн хуваарь
Өргөө кино театрт:
Өргөө - 1 дээр 11:00 | 13:50 | 16:40 | 19:30 | 22:20 цагуудаас
Өргөө - 2 дээр 11:00 | 13:40 | 16:20 | 19:00 | 21:40 цагуудаас

Тэнгис кино театрт:
10:50 | 13:20 | 15:30 | 18:10 | 20:50 | 23:30 цагуудаас

Нэмэлт мэдээлэл болгон The Avengers киноны баатруудын танилцуулгыг хүргэж байна.


Iron Man (Төмөр хүн)
Суут ухаантан, тэрбумтан, алдарт шоучин, энэрэнгүй үйлстэн Tony Stark (Robert Downey Jr.) мөн зэвсэглэсэн супер баатар IronMan (Төмөр хүн) билээ. Дэлхийг дайны ирмэгт авчирсан хүчирхэг шинэ дайснуудын эсрэг тулалдах  Nick Fury (Samuel L. Jackson) -д туслахаар дургүйхэн зөвшөөрнө.  Тэрээр БАМБАЙ (S.H.I.E.L.D) хэмээх маш нууц энхийг сахиулагч албаны дарга билэээ.  Нэгэнт тодорхой болсон үймээн самуун дэлхийг хамарч,  дэлхийн хувь заяаны төлөө Stark Төмөр Хүний өмсгөлөөр дахин хуяглан жинхэнэ ХАМГААЛАГЧ болох болно.


Captain America (Ахмад америк)
Сул дорой цэрэг Steve Rogers (Chris Evans) супер цэрэг бүтээх маш нууц хөтөлбөрийн үр дүнд хүчирхэг баатар Captain America (Ахмад Америк) болон хувирсан билээ. Дэлхийн хоёрдугаар дайнд гүйцэтгэсэн гарамгай гавъяа нь түүнийг амьд домог болгосон билээ. Стив Нью Йорк хотыг аварч дэлхийг бүрхээд байсан дайны давалгааны чигийг өөөрчилсөн ч буцах замдаа хойд туйлд осолдсон билээ. Орчин үед сэрсэн Стив хойд туйлын мөсөнд хэдэн арван жилийг унтаж өнгөрүүлсэнээ ойлгоно. Огт танигдахааргүй болтол өөрчлөгдсөн  орчин үеийн ертөнцд Стив Рожерс өөрийгөө цор ганцаар болохыг олж мэдэж Ник Фюри (Samuel L. Jackson), супер хүчнээс хамгаалах БАМБАЙ байгууллагын дарга тэрээр Рожерсыг дэлхийг аврахад нь туслахыг хүссэнээр тэрээр хуяг дуулгаа агсаж өөрийн нэр төрийг илтгэсэн бамбайгаа барин хүч чадлаа бүрэн дайчилж хамгаалагчдыг удирдах болно.


Thor (Тор)Бурхадын орон Асгардын эрх дураараа ханхүү Тор (Chris Hemsworth) хариуцлаггүй зан гарган эх нутгаа аюулд оруулсаны төлөө дэлхий рүү цөлөгддөг. Дэлхий дээр цөллөгөнд байхдаа тэрээр доромжлол гэдгийг үзэж шинэ нөхдөө дүү Локигын илгээсэн сүйрлийн аюулаас аварна. Ийн явахдаа Тор өөрийгөө засаж эцэг Асгардын хаан Одины хараанд өртөх болно. Асгард түүнийг баатарын хэмжээнд хүлээн авснаар Тор дэлхий рүү эргэн ирж дэлхийг сансрын хэмжээний сүйрэлээс хамгаалах болно.  Гартаа Мжолнир буюу агуу их хүч агуулсан домогт лантуу барьсан хүчирхэг дайчин тэрээр Ник Фюри-гын нууц санаачилсан Хамгаалагчдын бүлэгт нэгдэж хүч хавсран өөрийн муу санаат дүү Локигын эсрэг тэмцэх болно.

Hulk (Халк)
Гамма цацрагын туршилт бүтэлгүйтсэнээр зөөлөн зантай эрдэмтэн Доктор Брюс Баннер (Mark Ruffalo) өөрийгөө онцгой болсоноо мэдэх болно. Түүнийг уурлуулах эсвэл өдөөвөл тэрээр хянаж үл дийлдэх ногоон арьст Халк хэмээх мангас болон хувирдаг. Тэрээр түүнийг ашиглах гэсэн хүмүүсээс нуугдан гамшиг учруулж болох өөрийн хүчээн дарж Доктор Баннер  нууц байдалд нэгэн алслагдмал тосгонд өвдсөнийг анагаан ядарсанд туслан даруухан амьдарч байна.  Өсөн нэмэгдэж байгаа аюул заналхийлэл Баннерыг өөрийн шинжлэх ухааны чадвараа БАМБАЙ-д зориулахыг уриалах бөгөөд Ник түүний хувирсан тал Хамгаалагчд-ад үнэтэй нэгэн болохыг сайн мэдэх билээ.

Hawkeye (Харцагын нүд)
Бамбайн хамгийн шилдэг туршуулуудын нэг Клинт Бартон (Jeremy Renner), түүний нууц нэр Харцагын Нүд.  Тэрээр энэ дэлхийн хамгийн мэргэн харвадаг хүн билээ. Нум сумаар зэвсэглэхээр шийдсэн тэрээр бүх нөхцөлд тохируулж сайжируулсан сумаар гарамгай сайн харвадаг билээ. Дэлхийн сүйрэлийн эсрэг тэмцэхээр тэрээр тулааны гайхалтай чадвараа ашиглан Хамгаалагчидтай зэрэгцэн тулалдах билээ.



 
Black Widow (Хилэнцэт хар)
БАМБАЙН туршуул Наташа Романофф , буюу ХИЛЭНЦЭТ ХАР бол дэлхийн шилдэг туршуулуудын нэг бөгөөд магадгүй хамгийн чадварлаг алуурчин юм. хилэнцэт аалзын хатгуураас эхлээд тэсрэх бөмбөг Олон төрлийн зэвсэг эзэмшиж сурсан тулааны урлагын олон чадвар Романоффыг ахмад Фюригын хамгийн шилдэг туршуул болгоод зогсохгүй Хамгаалагчдын багийн хамгийн чухал гишүүн болгосон юм. 




Nick Fury (Ник Фюри)
Супер хүчнээс энхийг хамгаалах олон улсын байгууллага болох БАМБАЙ албаны домогт удирдагч НИК ФЮРИ (Samuel L. Jackson)  дэлхийд нүүрлэх аюулыг сөрөн зогсох хүн төрлөхтний хамгийн эхний хамгаалалтын шугам билээ. Дэлхийд аюул нүүрлэж байгааг мэдсэн Фюри дэлхийн хамгийн хүчтэй иргэдийг нэгтгэн цуглуулж биднийг хамгаалахаар ХАМГААЛАГЧДЫН багийг үүсгэгсэн билээ.