2012/05/13

The Avengers – Review

Өнгөрсөн үе буюу хар цагаан кино урлагт төдийлөн сүпер баатар хэмээх цол хэргэм авсан өнгөт хувцастай нүүрээ багаар далдалсан үлгэрийн ном дээр гардаг мэт дуулгат баатрууд харагддаггүй байлаа, магадгүй энэ нь үзэгчидтэй холбоотой болов уу учир нь гэвэл өнгөт зурагтай комик ном нь анхандаа хүүхдийн гэсэн тодотголтой дэлгүүрийн лангуунаас балчир үрээ баярлуулах гэж авж өгдөг байсан зурагт ном төдий байсан энэхүү комик номны талбарын уншигчид нас биед хүрж өсөхийн зэрэгцээ номны зохиол хүртэл хүнд болон далд агуулагатай урьдийн адил хүүхдийн ном байхаа больсон, энэ бол тусдаа нэг урлаг асар олон дугаар ботиор хэвлэгдсэн сүпер баатруудын түүх намтар амьдрал тэмцэл зэрэгийг үнэхээр чадварлаг авьяас хөдөлмөрөөр шингээн зурсан байдаг нь яах аргаггүй энэ төрлийн бүтээлийг сайшаахгүй байх нь үнэхээр бүдүүлэг хэрэг юм.

1963 он хүйтэн дайны үе болон күбийн цөмийн зэвсэгийн хямрал тохиох үеэр комик номонд анх удаагаа "Avengers" хэмээн Marvel  Comic Book хэвлэлийн сүпер баатруудын нэгтгэсэн номын эхний дугаар мэндэлж байсан билээ. Цаг үеийн үйл явдал болон тэр үетэй нийцэхүйц асуудлыг хөндөж номон дээр дурсаж гаргасан дугаар ч цоонгүй байдаг байсан. 1951 онд "Superman and the Mole Men" нэртэй DC Comics бүрэн хэмжээний сүпер баатартай кино гаргаж байсан, уг кино нь 12 хоногт амжиж хийсэн телевизийн "Adventures of Superman" цуврал кинонд улмаар зориулагдаж эхний хоёр анги болгон гаргаж байсан юм. Харин 1978 онд бүрэн хэмжээний өртөг өндөртэй "Superman" нэртэй кино маань гарж байсан нь уг киноны төрлийг илүү түлхүү олонд таниулж үзэгчидийн хүлээж авах байдлыг илүү дүгнэлттэй болгосон болов уу гэж боддог мөн тэрүүгээр ч зогсохгүй уг бүтээлд оролцсон хүмүүс кино урлагт дээгүүр бичигдэх түүхэн хүмүүс хүртэл оролцож байсан юм жишээлвэл Gene Hackman, Jackie Cooper, Ned Beatty мөн загалмайлсан эцэг болох Marlon Brando нар хүртэл тоглосон байдаг.

Ийнхүү сүпер баатартай кино нь аажимаар хөгжиж ирсээр өнөөдөр үзэгчид энэ төрлийн бүтээлийг кино талаас нь хүлээж авах нь их болсон ч ихэвчлэн хүмүүс үүнийг цэвэр entertainment гэж харах нь олонтой болж эргээд энэ төрөл нь мөнөөх л байдаг хүүхдийн ном мэт болж хувирч байгаа нь тун харамсалтай учир нь энэ бүтээлийг хэт их давамгай байдлаар маркетинг хийж суртичлаж насны ангилалыг нь PG-13 буюу 13-с дээш насныханд зориулан суртачилж байгаа нь сайн бүтээл туурвихад бэрхшээлтэй болгож улмаар илүү доош нь татсан болов уу гэж боддог.

Гэхдээ би энэхүү бүтээлийг муу талаас нь харж багахан зүйл шилж түүгээгүй, миний хувьд өмнө нь үзэж байсан Marvel – н сүүлийн 3, 4 – н жил гарсан сүпер баатруудын тус тусын энэхүү Avengers кинонд бэлдэж зориулагдаж бараг нэг ёсондоо реклам болж хувирсан бүтээлүүдээр дүүр ч байгаа нь илүү санагдсан.

Tэрхүү бүтээлүүд дундаас шилмэл гарж ирэх сайн бүтээлүүд байсан жишээ татаж ярьвал "The Incredible Hulk" болох миний дуртай Marvel кинонуудын нэг, уг кино нь Ang Lee – н "The Hulk" киноноос өөр шийдэлтэй хийсэн учир магадгүй илүү дээр санагдсан болов уу учир нь гэвэл яг үндэс болсон комик номны дагуу хийгдэж бүтээсэн кино болоод илүү fan болон шинэ үзэгчидэд хүрж чадсан гэж үздэг, гэхдээ сүпер баатартай киног илүү бодит амьдралтай ойр болгох гэж оролдож хийсэн кинонууд төдийлөн амжилттай сайн болдоггүй ч яг зохиолыг нь хэт фантазмтай уусгаж хийлгүй зөвхөн CGI, компютер эффект оруулахын тулд зохиол бичиж бүтээл хийхгүйгээр яг тухайн баатрын дүрийг харуулж түүний зохиолыг нь бидэнтэй адилтгаж үзэгчтэй холбож чанартай зохиол дээр тулгуурлан хийсэн цагт л сайн бүтээл гарахсан гэж би боддог энэ аргаар үнэхээр сонгодог кино аргаар хийсэн бүтээл маргаангүй одоогоор хамгийн сайн болсон сүпер баатартай кино болох "The Dark Knight" юм.

Найруулагч Нолан бол уламжлалт найруулагч юм уг хүн нь бүтээлийнхээ 80-90 хувийг нь практик аргаар хийж үлдсэн 10 хувьд нь тусгай компютерийн эффектээр зайлшгүй тохиолдолд оруулж өгдөг, энэ бол тусгай эффект компютер графикгүй зөвхөн уран төсөөлөл мөн зохиолтой байхад илүүдсэн тусгай эффектгүйгээр сайн кино хийж болдогийг харуулсан хүн юм. Ноён Ноланийг энд дурьдсан шалтгаан нь "The Avengers" киноны хийцтэй нягт холбоотой. 2 цаг 30 минут тасралтгүй action кино театрт үзээд суух нь утаггүй билээ гэхдээ орчин нь бүрэлдсэн үед миний бие хэзээ ч энэ төрлийн киног эерэгээр хүлээж авдаг, энэ бол цэвэр entertainment би кино театрт орж ирж суухдаа илүү зүйл бодолгүй яг өмнөх дэлгэцнээ гарсан киног үзээд хэрэв хүлээж байсан горьдлогоос минь давж чадвал сайн хэрэг харин үгүй бол байгаагаар нь хүлээж авдаг.

Киног үзэхэд сайшаалтай зүйл маш их байсан, найруулагч Joss Whedon өмнөх дүрүүдийн өнгө аясыг яг байгаагаар нь хадгалаж эдгээр олон дүрүүдийг нэг кинонд яаж багтаан ойлгомжтой утагатай болгох юм бол гэж бодоход эсрэгээрээ дүр тус бүр өөрийн гэсэн багтаа авчрах онцлог хүчтэй илүү уялдаатай санагдсан, илүү дутуугүй дүр болгон өөрийн гэсэн дэлгэцэнд харагдах хангалттай цагаа ч өнгөрөөсөн гэхдээ миний хувьд Hulk дүр багахан зэрэг дутагдаад байсан мэт санагдсан, түүний дүрд тоглосон жүжигчины хувьд Mark Ruffalo – г сөрөг зүйл ажиглагдаагүй, аврага ногоон биетэй уур хилэнтэй хүн aka (HULK) – н нүүрний хувиргалтыг анх удаа хийсэн жүжигчин нь Mark Ruffalo болсон тийм учираас тэр нэг ёсний хоёр дүрд тоглосон гэж хэлж болох учир миний хувьд өмнөх Hulk – н дүрийг бүтээсэн Edward Norton – с дутах зүйлгүй энгийн байсан гэж хэлж болно, гэхдээ хэн нь илүү сайн жүжиглэсэн гэвэл мэдээж хэрэг Edward Norton, Bruce Banner – н дүрийг маш сайн гаргасан.

Бусад баатруудын хувьд багахан дурьдахад Black Widow – н дүрийг Iron Man киноноос илүү тод гаргаж өгсөн байх, түүний өнгөрсөн орос амьдралыг нь дурьдаж түүний тагнуулчийн ур чадвар зэрэгийг нь маргаангүй сайн гаргасан байх. Энэ дундаас шинээр Live Action кинонд мэндэлж байгаа дүр болох Hawkeye хүртэл учир утагатай мэт санагдсан, киноноос гадна арай өөрөөр сэтгэж бодвол Hawkeye – н дүр бол их л байж боломгүй санагдах нь гарцаагүй биз, нум сумтай цэрэг яаж харийнхатай байлдаж буй сүүпербаатруудтай хамт тулалдах ёстойг нэг л төсөөлөгдөхгүй байсан ч дэлгэцэн дээр түүнийг илүү тохируулж яг тодорхой хэмжээний дозтойгоор харуулж нум сумаар байлдахыг илүү нөлөөтэйгөөр нь харуулж байсан. Энэ бүгдийг нь нийлүүлээд дүгнэхэд маш их хөгжилтэй  галзуу хулган мэт кино болсон,  инээдтэй гэх олон scene байсан төдийгүй тэдгээр хэсэгүүд нь киноны илүү гялалзах хэсэг ч байж болох юм.

Киноны гол цонхилуур болсон дүр бол Captain America байсан төдийгүй урьдын сүпер баатар хүн өнөө үед дуулгат баатрын санааг дэвшүүлж хүмүүсд тэрхүү мартагдсан санаа сэргээн өгж өөрөө бүхнийг удирдаж багаа нэг болгон бүгдийг удирдаж асуудлыг гартаа авж байгаа зэрэг нь надад маш их таалагдсан.

Миний хувьд уг киноны сул тал яах аргаггүй фантазм төрөл нь юм, тиймээс кино зугаатай гэх шатнаас дээшээ илүү хүнийг уйлуулж догдлуулж айлгаж сэтгэл зовинуулж баярлуулах зэрэг хэмжээнд хараахан хүрж чадаагүй нь харамсалтай, дүр бүрийн өмнөөс санаа зовж занал хийлсэн ямар ч гадны хүч дайсан гэх мэт зүйлс огт байгаагүй, хэдийгээр тэд сүпер баатар ч гэлээ амь үрэгдэх асуудал энэ кинонд огт байгаагүй учир нээрээ л хүүхдийн мэт яг л өнөө кино юм чинь гэсэн байж боломгүй зүйлсээр дүүрэн байсан нь сул болгосон болов уу, миний сэтгэлийг ихээр хөдөлгөх зүйлс огт байгаагүй гол нь энэ киноны хамгийн том асуудал юм хэдийгээр үзэж байгаа үзэчид инээж хөөрсөн ч гэлээ түүнээс өөр бодит эмоц огт байхгүй байсан түүнчлэн эсрэг дүр маш сул байсантай холбоотой учир уг кинонд дайсны занал хийлсэн баттай сайн хүнд дүр огт байгаагүйтэй шууд холбоотой. Loki дүрийг бүтээсэн Tom Hiddleston үнэхээр өөртөөн цагийг сайхан өнгөрөөсөн бололтой нилээд хэдэн гарсан хэсэгүүдээ эзэгнэж чадсан.

Эцэст нь 3-D бол мартагдах төдий нэмэлт байсан бөгөөд миний хувьд 2-D гээр үзэх нь илүү тухтай илүү гэгээн харагдах байсан байх, 3-D киног театрт гаргахад сул прожекторийн ламп ашигладаг учир маш бараан харанхуй харагдах нь үнэхээр зовлонтой байснийг дурьдах ёстой. Киноны хувьд дахин багахан зүйл дурьдахад, кино үргэлжлэх хугацаа ,миний хувьд илүү урт мэт санагдсан гэхдээ энэ бол асуудал биш юм шүү. Киноны ACT 3 дээрх гардаг хэсэгүүд Transformers 3 – г маш их санагдуулж мөн дайсны цэрэг зэвсэг нь төс ихтэй байсан ч Michael Bay – н галзуу хүний өдрийн тэмдэглэл болох Transformers 3 – с  илүү кино болсон.  Гэр бүлээрээ, найз нөхөдтэйгээ үзэхэд зохистой ямар ч насны үеийн хүмүүсд тохирсон кино.

7.8/10