2012/05/07

The Avengers нээлтээ хийсэн 7 хоногт рекорт тогтоолоо

Harry Potter-ыг жийж, Batman-нрүү дөхөж яваа The Avengers. Сүпэрбаатруудын хүчээр шинэ амжилтыг тогтоогоод байгаа Joss Whedon-ны The Avengers кино өнгөрсөн 7 хоногт Хойд Америкад нээлтээ хийж 7 хонгийн эцэст $200.3 сая ам.доллар олж нээлтээ хийсэн 7 хоногтоо (5-р сарын 4-с 6 хооронд) олсон ашиг орлогоороо шинэ рекорт тогтоогоод байна.

Нээлтээ хийсэн эхний өдрийн (баасан) орлого $80.5 сая ам.доллар олж нээлтээ хийсэн эхний өдрийн орлогоороо бүх цаг үеийн 2т жагсаад байна. Түүний өмнө Harry Potter and the Deathly Hallows Part 2 эхний өдрийн орлого $91.1 сая олсоноороо жагсаж байгаа юм. Харин амралтын өдрийн эхлэл бямба гарагийн үзвэрийн орлого $69.7 сая ам.доллар олж мөн л бүх цаг үеийн бямба гарагийн орлогоороо тэргүүлсэн байна.

The Avengers нээлтээ хийсэн эхний өдрүүдэд дэлхийн захзээлээс ойролцоогоор $650 сая ам.долларыг давсан орлого олоод байгаа юм.