2012/05/08

Avatar 2, Avatar 3 магадгүй Avatar 4 киног James Cameron хийнэ

Найруулагч James Cameron 1997 онд алдарт Titanic киногоо бүтээснийхээ дараагаар өөрийн дараагийн киногоо Avatar гэж шийдсэн гэдэг. Ингээд 2009 онд мөн л амжилтыг дагуулсан Avatar киногоо гаргасан. Түүнийг арилжааны болон уран сайхны гэсэн хоёр чиглэлийг 2ууланг нь хослуулан гайхалтай бүтээл туурвиж чаддагаараа онцлог нэгэн гэж хэлж болно.

Алдарт Avatar киноны дүр төрхөө тэрээр далайн гүнээс олж харсан гэдэг. Тиймээс ч ер бусын өнгөтэй болж чадсан. Мөн саяхан тэрээр National Geographic –ынхонтой хамтран далайн гүнд шумбалт хийсэн шинэ төсөл дээр ажиллаад байгаа. Энэ нь ч учиртай. James Cameron болон түүний кино продюсерууд Avatar киног амжилтанд хүргэснийхээ дараагаар Avatar 2-г хийнэ гэж амласан. Avatar 2 дээр пандарагийн далайн гүний амьдралыг харуулна гэсэн яриа ч гараад байгаа.


Тэгвэл саяхан James Cameron хятадад болсон Beijing Film Festival-ын үеээр New York Times-ын сэтгүүлчид өгсөн ярилцлагандаа дахин өөр төрлийн кино хийхгүй гэсэн ярилцлага өглөө. Тэрээр:
Би 16 жил далайн гүн судлал мөн кино урлагт ажиллалаа. Би ямар нэгэн өөр юм хийхийг хүсэхгүй байна. Avatar-ын бизнесдээ шургуу ажиллана. Ингээл болоо. Би Avatar-г хийсэн.  Avatar 2, Avatar 3-г хийнэ. Магадгүй Avatar 4-г ч хийж болох юм.

гэсэн байна.