2012/05/30

Каннын наадамд шилдэгээр шалгарсан Amour киноны trailer

2012 Оны Каннын кино наадмын шилдгийн шилдгээр шалгарч "Дал модны алтан мөчир" (Palme d’Or) шагналын эзнээр Австрийн найруулагч Michael Haneke-ийн "Amour" буюу Хайр гэх драм төрлийн кино тодорсон юм. Найруулагч Haneke-ийн хувьд тэрээр Каннын кино наадамд өрсөлдөх арвин туршлагатай нэгэн гэж хэлж болно.

2001 онд The Piano Teacher киногоороо Grand Jury шагнал, 2005 онд Cache киногоороо шилдэг найруулагч шагнал хүртэж байсан бол 2009 онд The White Ribbon киногоороо мөн шилдгийн шилдгээр тодорч "Дал модны алтан мөчир" шагналын эзэн болж байсан удаатай.

Өчигдөр орой Sony Pictures-ынхан Каннын кино наадамд шилдэгээр шалгарсан "Amour" киноны албан ёсны trailer болон poster-г online болголоо. Мөн уг киног ирэх 12-р сарын 19-нд АНУ-ын үзэгчдэд хүргэх болсоноо албан ёсоор зарлалаа.


Франц хэлтэй энэхүү кинонд амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл хамтдаа өнгөрөөж буй хоёр хөгшиний тухай өгүүлэх  юм.