2012/05/31

2012 оны хүлээгдэж буй шилдэг хүүхэлдэйн кинонууд

Маргааш хүүхдийн баяр. Хүүхэд бүхэн инээд, хөөрөөр цалгих энэ өдөр тэдэнд зориулсан олон арга хэмжээ зохиогдох нь дамжиггүй. Харин бидний зүгээс өнөөдрийн мэдээллүүдээ бяцхан үрсдээ зориулан гаргахаар шийдээд байна. Ингээд ирэх зун хүүхэд багачууд томчуудын ч гэсэн тэсэн ядан хүлээж буй хүүхэлдэйн кинонуудыг танилцуулж байна.

Madagascar 3: Europe’s Most Wanted

Энэ хүүхэлдэйн киноны өмнөх 2 ангийг үзсэн л байж таараа. Энэ удаад африкийн эзэд Алекс, Марти, Глориа, Мелман нар маань шилдэг нуугдах аргаа хэрэглэн европруу аялах болно.
Madagascar 3 кино ирэх 6-р сарын 8нд нээлтээ хийнэ.

Brave

Алдарт Pixar-ынханы ээлжит бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног One Man Band богино хэмжээний хүүхэлдэйн киног найруулж байсан Mark Andrews болон The Prince of Egypt бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног найруулж байсан Brenda Chapman нар хамтран найруулсан юм. Уг кинонд Brave гэх Шотландын Уулархаг газар орших хаант улс бөгөөд хаан Fergus, хатан Elinor-ын гүнж Merida -ын түүхийг өгүүлэх юм.
Brave хүүхэлдэйн кино 6-р сарын 22-нд нээлтээ хийнэ.

Ice Age: Continental Drift

Мөстлөгийн үе үргэлжилж байна. Уг кино нь дэлхий ертөнцийн хувьсал, мөстлөгийн үеийн талаар бяцхан үрсэд маань тодорхой хэмжээний ойлголт өгдгөөрөө онцлог. Энэ удаад мөстлөгийн үе маань дэлхийн хуурай газрын их хуваагдлын талаар ойлголт өгөхөөр бэлдээд байна.
Ice Age: Continental Drift кино 7-р сарын 13-нд нээлтээ хийнэ.

ParaNorman

Coraline бүтээлээрээ нэг хэсэг шуугиулж байсан Laika студийнхэн ээлжит stopmatian бүтээл "Paranorman" 3D-р үзэгчдэд хүрэхээр хүлээгдээд байна. Бага зэргийн аймшгийн мөн сонирхолтой энэхүү кинонд Norman хэмээх бүтэлгүй хүүгийн тухай гарах бөгөөд нэг өдөр тэр хий үзэгдэл харж чаддаг болсноор бүх зүйл эхэлдэг аж.
Paranorman кино ирэх 8-р сарын 17-нд  нээлтээ хийнэ.

Hotal Transylvania

Samurai Jack телевизийн цуврал cartoon-аар танил болсон Genndy Tartakovsky энэхүү анимешинг найруулсан байна. Hotel Transylvania-ын түүх Dracula (дуу оруулсан Adam Sandler) өөрийн охин Mavis (Selena Gomez) –ын 118 насны төрсөн өдрийн үдэшлэгийг зохион байгуулах болно. Гэвч энэ үеээр нэгэн үл таних хүн (Andy Samberg) буудалд нь ирж үйл явдлыг ээдрээтэй болгох ажээ.
Hotel Transylvania ирэх 9-р сарын 28-д нээлтээ хийх юм.

Frankenweenie

Аймшгийн киноны нэртэй тун төстэй энэхүү хүүхэлдэйн киног алдарт найруулагч Tim Burton бүтээж буй. Кинонд виктор хүү нохойтойгоо тоглож байгаад санаандгүйгээр нохойгоо машинд дайруулна. Харин нэг өдөр тэрээр багшийнхаа физикийн хичээл дээр нохойгоо амилуулж болох шинэ санааг олсоноор кино үргэлжлэх юм.
Frankenweenie кино ирэх 10-р сарын 5-нд нээлтээ хийнэ.

Wreck-It Ralph

Уг хүүхэлдэйн киноны талаар мэдээлэл хангалттай гараагүй байна. Хэдий тийм ч Walt Disney Pictures-ынхэн энэхүү бүтээлдээ ихээхэн найдвар тавьж буй. Тоглоомын муу баатар байсан залуу хэрхэн сайн залуу болохыг энэхүү киноноос бид харах болно.
Wreck-It Ralph кино ирэх 11-р сарын 12-нд нээлтээ хийнэ.

Rise of the Guardians

Санта клаус,  Улаан өндөгний баярын туулай, Шүдний шидтэн, Элсэнхүн гээд бяцхан жаалуудын жинхэнэ гэж итгэж явдаг шидэт баатруудыг нэгтгэсэн Rise of the Guardians нэртэй DreamWorks-ын ээлжит нэгэн бүтээл биднийг хүлээж байна.
Rise of the Guardians кино ирэх 11-р сарын 21-нд нээлтээ хийнэ.