2012/05/25

19 МУСК анхны poster

19 гэх нэгэн өвөрмөц нэртэй уран сайхны кино мэндлэхээр дуншиж байгаа билээ. Уг киног санаачлагч нь нийтлэлч Баабар гэхээр үзэгчидэд содон байж болох юм. Тэрээр киногоо 3-н бүлэг болгон 3 өөр найруулагчийн сэтгэлгээгээр харуулахыг зорьсон нь зоримог алхам болсон байж магадгүй.

19 уран сайхны киноны найруулагчдаар УДЭТ-ын найруулагч Б.Баатар, Төрийн шагналт, кино найруулагч Б.Балжинням, найруулагч И.Нямгаваа нар, киноны ерөнхий зохиолчоор мөн нийтлэлч Б.Цэнддоо ажилласан байна.

Өмнөх удаад бид уг киноны найруулагч тус бүрийн Trailer-г хүргэж байсан бол энэ удаад анхны poster-г хүргэж байна. 19 гэх тоо чухамхүү ямар утга учиртай болохыг тус киног үзэж байж бид ухах нь ээ.