2012/04/30

Маск МУСК танилцуулга (+ trailer, picture)



Монголын хошин урлагийн дунд элэглэлийн төрлөөр ажилладаг жүжигчин Чапи болон Суурь нар "Live Comedy" нэртэй нэвтрүүлэг хөтлөөд удаж байна. Тэд UBS телевизээр 7 хоног бүр уг нэвтрүүлгээ үзэгчдэд хүргэдэг байсан бол нэг хэсэг нэвтрүүлэг тасалдсан. Энэ нь ч учиртай байжээ.

Жүжигчин Ш.Батсуурь "Маск" нэртэй инээдмийн уран сайхны киноны зохиолыг бичиж продюсерлах ажлын ард гараад байгаа юм байна. Imagination Film-ээс үзүүлж буй уг кинонд жүжигчин СТА Х.Ихбаяр (Чапи), СТА Ш.Батсуурь, Ц.Ганзориг, Р.Адъяа, СТА А.Төгсбаяр, МУГЖ Б.Батзаяа, СТА Ш.Цэцэгээ, СТА Б.Эрдэнэцэцэг, МУГЖ Ё.Цог, Б.Гантулга, Э.Чамин-Эрдэнэ нар тоглосон байна.


Маск инээдмийн уран сайхны кино ирэх 5-р сарын 5-аас Тэнгис, Өргөө, Соёмбо кино театрын дэлгэцнээ гарч эхлэх ажээ.