2012/04/19

TM телевизээр The Battle of Chernobyl кино гарна

Бидний Монгол оронд цөмийн эрчим хүч боловсруулалтын хог хаягдлыг булшлах талаар яриа нэг хэсэг хүч авч байгаад одоо сулрах тийшээ хандаад байна. Чухамхүү таны болоод миний мэдэхгүй нууц хэлэлцээр, гэрээ байгааг бид үгүйсгүй мөн батлахгүй. Гэхдээ ямартай ч энэ төрлийн бизнес монголчуудад ашиггүй гэдгийг мэдэж байна.

Цөмийн хог хаягдлыг монгол оронд булшлахын эсрэг Anti Nuclear Movement Mongolia гэсэн хөдөлгөөн өрнөөд байгаа. Тэд цөмийн эсрэг зогсох үйл ажиллагаагаа киногоор дамжуулан хүмүүст хүргэхээр зорьж Discovery сувгаас бүтээсэн "The Battle of Chernobyl" (Чернобылийн тулалдаан) баримтад киног монгол хэлнээ хөрвүүлэн TM телевизээр гаргах гэж байна.

Кино TM сувгаар 4-р сарын 22-ны 18:10 цагаас гарна.

Хүүхэд бүрт цацрагийн аюулгүй, эрүүл ирээдүй бэлэглэе!