2012/04/05

Ted баавгайн бохир төрхийг харуулсан trailer гарчээ

АНУ-ын ерөнхийлөгч Theodore Roosevelt-аас Teddy баавгайн түүх эхэлдэг байна. Ангийн золиос болж байсан гунигт түүхтэй Teddy баавгай өнөөдөр дэлхийн хүн бүрийн хайртай зөөлхөн, сөвсгөр чихмэл баавгай болон алдаршсан байна.

Дэлхий дээрх чихмэл тоглоомын дийлэнх хувь Teddy баавгай байдаг гэнэ.

Тэгвэл энэ баавгайн нэрээр нэрлэгдсэн Ted киноны trailer гарсан байна. Гэхдээ энэ кинонд хөөрхөн гэж хэлэгддэг баавгай маань томчуулын хийдэг бохир зүйлсийг хамгийн сайн мэддэг нэгэн болж дүрслэгдэх юм.

Family Guy инээдмийн киноны найруулагч Seth MacFarlane найруулсан Ted кинонд Hollywood-ын нэрт жүжигчин Mark Wahlberg тоглосон байна. Ингээд Ted баавгай болон Mark Wahlberg хоёрын хослолыг Red-band trailer-с сонирхоцгооё.


Ted кино ирэх наадмаар буюу 7-р сарын 13нд нээлтээ хийнэ.