2012/04/01

Солонгосын уран бүтээлчдийн шинэ бүтээл "The Taste of Money"


The Housemaid киногоороо Каннын кино наадамд оролцож байсан солонгосын кино найруулагч Im Sang-soo-н шинэ бүтээл "The Taste of Money" киноны анхны трэйлер гарсан байна. Түүний энэхүү бүтээлд солонгосын кино судлаачид ихээхэн найдлага тавьж байгаа бөгөөд ирэх 5 сард болох Каннын кино наадмын үеэр үзэгчдэд хүрэх юм байна.
Кинонд мөнгө эрх мэдэлд дуртай нэгэн залуу баян чинээлэг нэгэн гэр бүлд хүчин зүтгэхээр ажилд орно. Түүний зорилго бол мөнгө эрх мэдлийг нь өөртөө авах. Гэхдээ тэр зүйлийн ард төлөөс заавал бий. Ямар төлөөс тэр төлөх бол. Housemaid-г үзсэн хүмүүст таалагдах байх аа. Ингээд трэйлерийг та бүхэнд хүргэе.


Teaser: The Taste of Money by scottpurin