2012/04/01

Step Up Revolution анхны трэйлер


Бүжгэнд дуртай хүн бүрийн үзэх дуртай Step Up киноны ээлжит ангийн анхны трэйлер гарсан байна. Step Up Revolution нэртэй энэхүү ангийн найруулагчаар дуучдын клип хийж алдаршсан Scott Speer хэмээх залуу ажиллаж байгаа бөгөөд харин өмнөх 2 ангийн найруулагчаар ажиллаж байсан найруулагч Jon Chu тус киноны ерөнхий продюсероор ажиллаж байгаа юм байна. Ингэхээр кино өмнөх ангиудаасаа арай өөр түвшинд хийгдэж байгаа гэсэн үг. Энэ нь ч трэйлер дээрээ илэрхий харагдаж байгаа. Шинэ анги дээр өмнөх ангийн жүжигчид дахин тоглож байгаа бөгөөд кино ирэх 7 сарын 27-нд 3D-р үзэгчдэд хүрэх юм байна. Ингээд бүжиглээд байж дээ.