2012/04/01

Sofia Coppola-н шинэ бүтээлд Paris Hilton тоглоно


Цөөн хэдэн чадалтай эмэгтэй найруулагчдын нэг Sofia Coppola өөрийн шинэ бүтээл болох "The Bling Ring"-дээ Алтан бөөрөлзгөний 2 удаагийн шагналт Paris Hilton-г тодорхой дүрд тоглуулахаар болсон талаарх мэдээ шуугиан тариад байна. Өөрийн киногоороо ямар нэгэн жүжигчний авъяасыг гайхалтайгаар гаргаж ирдгээрээ алдартай найруулагчийн сонголт олон хүний гайхшралыг төрүүлж байгаа ч бас сонирхолыг татаж байгаа нь дамжиггүй ээ. Магадгүй Paris-н далд авъяас гарч ирэхийг ч үгүйсгэж болохгүй юм. 
Түүний энэхүү бүтээлд нэрт шоучнаас гадна Emma Watson, Leslie Mann, Kirsten Dunst зэрэг жүжигчид дүр бүтээж байгаа юм байна.