2012/04/01

Цусанд будагдсан Ryan


Өнгөрөгч оны гол дүрүүдээс хүмүүст хамгийн ихээр таалагдсан дүрээр Drive киноны жолооч залуугийн дүр тодорсон. Хэдийгээр кино наадмуудад амжилт муутай оролцсон ч энэхүү дүрээр жүжигчин Ryan Gosling өөрийгөө хэр сайн жүжигчин бэ гэдгийг дахин харуулсан гэхэд болно. Тэгвэл жүжигчин маань ээлжит ажилдаа оржээ. Тэрээр энэ удаад тэрээр Drive киноны найруулагч Nicolas Winding Refn-тэй дахин хамтран ажиллаж байгаа бөгөөд уг кинонд ширүүхэн эрийн дүрийг бүтээж байгаа юм байна. 

Шинээр бүтээж буй уг бүтээл одоогоор зураг авалтын шатандаа явж байгаа боловч энэ ондоо багтаж үзэгчдэд хүрэх гэнэ.

Кинонд Julian / Ryan/ нэртэй БангКок-т амьдардаг тулаанч залуугийн тухай гарах бөгөөд ахаа цагдаа нарт алуулсны дараагаар өшөө авч байгаа тухай гарах ажээ.