2012/04/25

The Pirates! Band of Misfits анимешин баасан гарагт нээлтээ хийнэ

Урин дулаан цаг айсуй. Урин дулаан цагийг даган кино урлагт шинэ шинэ анимешнууд мэндэлдэг нь уламжлал ч гэж хэлж болохуйц. Мэдээж энэ нь маркетерүүдийн цаг хугацааны мэдрэмжийн сонголт шүү дээ. Тэгвэл удахгүй энэ жилийн гайхалтай гэж хэлэгдэх шинэ анимешнууд дэлгэцнээ гарч эхлэх гэж байна.

Ирэх баасан гарагт гэхэд л Chicken Run, Wallace & Gromit анимешинг бүтээгчдийн The Pirates! Band of Misfits анимешин дэлгэцнээ гарна. Уг киног Chicken Run-ыг найруулсан Peter Lord өөрийн арга барилаа шингээн найруулсан байна.
3-D stop-motion хэлбээр бүтээгдсэн энэхүү анимешинг Aardman Animations-ынхэн бүтээсэн бөгөөд тэдний бүтээж буй 5 дахь анишешин болж байгаа юм.

The Pirates! Band of Misfits кино нь зохиолч Gideon Defo-ын The Pirates цуврал болох The Pirates! in an Adventure with Scientists болон The Pirates! in an Adventure with Whaling цуврал номноос сэдэвлэн бүтээгдсэн ажээ.