2012/04/25

Золжаргал - Сэтгэлийн эгшиг (Наран мандах нутаг OST)

Сүхбаатар аймгийн 70 жилийн ойг тохиолдуулан Мөнхчулуун сангаас ивээн тэтгэж "Наран мандах нутаг" телевизийн олон ангит киног Боловсрол суваг телевиз, Creative Art Group бүтээж байгаа билээ. Уг киноны найруулагчаар богино хэмжээний кинонуудаараа танил болсон залуу найруулагч Б.Чингүүн ажилласан юм. Харин хөгжмийн зохиолчоор UBS телевизийн захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав ажиллажээ.

Уг киноны "Сэтгэлийн эгшиг" нэртэй дуу гарсан байна. Дууны үгийг С.Сумъяа, хөгжмийг Л.Балхжав бичсэн байна.

Киноны талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.