2012/04/17

Need For Speed кино болно

Хамгийн амжилттай болсон уралдааны төрлийн франчайз тоглоомын нэг "Need For Speed" бүрэн хэмжээний уран сайхны кино болохоор төлөвлөгдөөд байна. Өмнө нь ийм төрлийн тоглоомоос санаа авч "Хэт хурдан, хэт догшин" (The Fast and the Furious) нэртэй кино 2001 онд бүтээгдэж өдгөө 5 дахь ангиа гаргаад байгаа. Ирэх 2013 онд 6 дахь ангийг бүтээх сураг ч мөн гараад бий.

Тэгвэл уралдааны тоглоомын хамгийн шилдэгт тооцогддог "Need For Speed" тоглоом албан ёсоор өөрийн нэрээр бүрэн хэмжээний кино болохоор зарлагдлаа. Electronic Arts-ын бүтээл энэхүү тоглоомыг кино болгох эрхийг DreamWorks худалдаж авсан юм. Кино зохиолыг Real Steel, Hardball гэсэн кинонуудын зохиолыг бичиж байсан John бичихээр болжээ.
Need For Speed тоглоом сайхан бүсгүйчүүдээр чимэглэгдсэн байдаг. Үүний нэгэн адил кино ч мөн hollywood-ын нэгэн сайхан бүсгүйг гол дүр болгох нь лавтай.
Need For Speed тоглоом сүүлийн хувилбар Need For Speed: The Run гэсэн нэртэйгээр гарсан бөгөөд уг тоглоомын trailer-ын найруулагч Michael Bay найруулсан байдаг байна. DreamWorks-ынхон энэ алдартай хүний санаанаас кинондоо тусгах нь лавтай.