2012/04/01

Man of Steel шинэ зурагт хуудас


300 киногоороо нэрд гарсан найруулагч Zack Snyder өөрийн замнал дахь томоохон хэмжээний бүтээлүүдийн нэг Man of Steel-г ирэх онд үзэгчдэд хүргэнэ. Холливүүдийн томоохон найруулагчдын заавар дор бүтээж буй энэхүү бүтээл найруулагчийн хувьд өөрийгөө өөр түвшинд гаргаж ирэх алтан боломж. Үзэгчид ч найруулагчид ихээхэн итгэл хүлээлгэж байгаа. Nolan тэргүүтэй багийнхан дэмжиж байгаа болохоор арга ч үгүй биз. Тэгвэл түүний шинэхэн бүтээлийн зурагт хуудас гарсныг та бүхэнд хүргэж байна.
Кинонд одоогийн байдлаар Henry Cavill, Amy Adams, Michael Shannon, Kevin Costner, Diane Lane, Laurence Fishburne, Antje Traue, Harry Lennix, Ayelet Zurer, Christopher Meloni, Richard Schiff, Russell Crowe зэрэг жүжигчид дүр бүтээж байгаа бөгөөд кино ирэх 2013 оны 6 сарын 14-нд үзэгчдэд хүрэх юм байна.

Киноны талаарх бусад мэдээллийг энд дарж уншаарай.