2012/04/01

Loki-н арми ил боллоо


Marvel-н кинонд дуртай сонирхогчдын тэсэн ядан хүлээж байгаа бүтээл бол The Avengers. Маш удаан хугацааны туршид яригдсан уг бүтээл нээлтээ хийхэд ердөө 1 сар хүрэхтэй үгүйтэй хугацаа л үлдлээ. Тэгвэл кино багийнхны зүгээс Локигийн армийн цэргүүдийн царайг гаргасан анхны тв сурталчилгааг нийтэд дэлгэжээ. Энэ удаад сонирхолтой нөхдүүд манай гарагт газардах нь ээ.


Үүнээс гадна төсөл дуусч байгаатай холбогдуулан Marvel-ийн дараагийн томоохон төслүүд яригдаж эхэлж байгаа бөгөөд Black Widow, Hawkeye зэрэг баатруудын түүхүүдээс илүүтэйгээр Ironman-3, Captian America -2 зэрэг төслүүд хүчтэй яригдаж байна.

Киноны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзээрэй.