2012/04/27

Jason Statham-ын Safe киноны зодооны хэсэг

Өнөөдөр орой Lionsgate-ын action, thriller төрлийн "Safe" киноны нээлт болно. Уг кинонд Guy Ritchie-ын Revolver, Snatch, Lock, Stock and Two Smoking Barrels болон hollywood-ын The Bank Job, Crank, The Transporter зэрэг киногоор олонд танил болсон Jason Statham гол дүрийг нь бүтээсэн юм.

Кинонд 12 настай хятад Mei охин маш чухал нууц кодыг цээжилсэн байлаа. Түүний хойноос Оросын маф болон Хятадын гэмт хэргийн бүлэглэлүүд эрэлд гарна. Харин New York-ын цагдаа байсан Luke Wright бяцхан охиныг хамгаалахаар ганцаар тэмцэх болно.