2012/04/03

"Jack and Jill" алтан бөөрөлзгөнөд булуулжээ


Өнгөрөгч 4 сарын 1-ий өдөр 32 дахь удаагийн Алтан бөөрөлзгөнийн эзэн тодруулах кино наадам маш сонирхолтой болж өнгөрлөө. Twilight-г аль нэг төрөлд нь ямар нэг шагнал авах байх гэж бодсон ч жүжигчин Adam Sandler-н "Jack and Jill" тус наадмын бүх төрөлд ялалт байгуулж кино урлагийн түүхэнд тодоос тод мөрөө үлдээжээ.

Хэдийгээр тус кино өнгөрөгч оны холливүүдийн хамгийн муу киногоор тодорсон ч ашиг орлогын хувьд зардлаа кино зах зээлээс 2 дахин нугалж олсон байна.