2012/04/18

Iron Man 3 киног хятадуудтай хамт кунгфүднэ

Marvel-ын амжилттай борлогдсон төслүүдийн нэг Iron Man ирэх оноос Iron Man 3 ангиа хийхээр тов зарлагдаад байгаа. Walt Disney-ээс өнгөрөгч даваа гарагт Iron Man 3 киноны продакшин ажил дээр Бээжин байрлах DMG гэх энтертайнмент, маркетингийн хятадын компанитай хамтран ажиллахаар болсон талаар мэдээлэл хийлээ.

Иймээс зарим нэг зураг авалтыг Хятадад хийх талаар тохиролцоо хийгдэж байгаа ажээ. Хятадын талын ерөнхий менежер Stanley Cheung хэлэхдээ
- Хятад хүмүүс Iron Man-д дуртай. Тиймээс бид Iron Man 3 кинонд хятад элемент, хятад түүхийг оруулах болно.
гэсэн байна.

Iron Man 3 кино ирэх 2013 оны 5-р сарын 3-нд  АНУ-д нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна. Хятадад жилд дундажаар 20 гадаад кино зөвшөөрөгдөж гардаг бол Хятадын засгийн газраас Walt Disney-тэй хамтран ажиллаж байгааг кино бүтээгчид нь Hollywood-аас юм сурна гэж үзээд нааштай хандаж байгаа юм байна.