2012/04/26

G.I. Joe: Retaliation: Лондон газрын хөрснөөс арчигдлаа


Кобра багийнхан өөрсдийн ихэнх хүчээ өмнөх ажиллагааны үеэр алдсан ч Joe-с өшөөгөө авахын тулд Zartan-ы удирдлага дор дахин нэгдэж дэлхийг донсолгохоор болсон байна. Тэдний бай энэ удаад АНУ-н Цагаан ордон болон ерөнхийлөгч. Лондонг газрын хөрснөөс арчисны дараагаар тэдний террорист халдлага эхлэх болно. Энэ бол ирэх 6 сарын 29-нд нээлтээ хийх G.I. Joe: Retaliation  киноны үйл явдал. Уг киног найруулагч Jon Chu найруулж байгаа бөгөөд гол дүрүүдэд Dwayne Johnson, Bruce Willis, Adrianne Palicki, Channing Tatum, Walton Goggins, Ray Park, Byung-hun Lee, Elodie Yung, RZA, Ray Stevenson, D.J. Cotrona нар тоглож байгаа ажээ. Ингээд кино багийнхны зүгээс гаргасан шинэхэн трэйлер болон постеруудыг та бүхэнд хүргэж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзээрэй.