2012/04/11

DOZ Entertainment кино зохиол хайж байна

Харь улсад ажиллаж амьдарч байгаа монгол хүний амьдралын хатуу ширүүн, сайхан, муухайг харуулахаар зорьсон "Хөх толбот хүмүүс" уран сайхны киног өнгөрсөн онд DOZ entertaiment-ийнхан бүтээн үзэгчиддээ хүргэсэн. Өнгөрсөн онд франц улсад нээлтээ хийсэн "Хөх толбот хүмүүс" кино энэ оны эхээр Төрийн ордонд анхныхаа үзвэрийг гаргаж эх орондоо нээлтээ хийж байсан билээ.

Уг киног бүтээсэн DOZ entertaiment-ийн хувьд кино бүтээх туршлага, мэдлэг чамгүй хуримтлуулсан нь лавтай. Тэгвэл тэд дахин кино бүтээхээр сайн кино зохиолын эрэлд гараад байна. Хэрэв та кино зохиол бичдэг бол өөрийн кино зохиолоо кино болгоод авах сайхан завшаан байж болох юм шүү.