2012/04/01

Chloe Moretz дахин аймшгийн киноны гол дүрд


Алдарт зохиолч Stephen King-н ижил нэрт зохиолоос сэдэвлэн найруулагч Brian De Palma-н 1976 онд бүтээж байсан Carrie аймшгийн кино дахин хийгдэхээр болсон байна. Энэ удаад энэхүү зохиол Boys Don’t Cry киногоороо нэгэн үе алдаршиж байсан эмэгтэй найруулагч Kimberly Peirce-н арга барил туршлагаар дэлгэцнээ дахин амилахаар болжээ. Харин гол дүр болох Carrie-н дүрд өсөж яваа чадварлаг эмэгтэй жүжигчдээс өөрийн гэсэн өвөрмөц төрх чадвараараа илт ялгардаг жүжигчин Chloe Moretz сонгогдсон талаар MGM кино компанийн зүгээс мэдэгдсэн байна. Үүний өмнө тус дүрд жүжигчин Dakota Fanning, Lily Collins, Emily Browning нар төлөвлөгдөөд байжээ.
1976 оны Carrie киноны хувьд зохиолч King-н өөрийнх нь дэлгэцнээ гарсан бүтээлүүдээс таалагдсан цөөхөн хэдэн бүтээлийн нэг юм байна.