2012/04/23

BX ft Maraljingoo - Dream (Дурлалын сум OST)

"Өнгөт инээд" хамтлагийнхан энэ онд нэрээ "Шилдэг өнгө" болгож өөрчилсөн билээ. Шилдэг өнгө нэрийн дор хийгдэж буй ээлжит дэлгэцийн бүтээл "Дурлалын сум" хийгдэжээ. Оюутан залуучуудын хайр дурлалын тухай өгүүлэх энэхүү кино фантастик, инээдмийн төрлийн кино болсон гэнэ. "Дурлалын сум" кино нь хагас мюзикл хэлбэрээр хийгдсэнээрээ онцлог болж байгаа ажээ.

Дурлалын сум киноны дуугаар BX, Маралжингоо нарын хамтран дуулсан Dream гэх дуу хийгдсэн байна. Уг дууны клип удахгүй цацагдаж эхлэх гэнэ.