2012/04/03

BoxOffice: 20120402 The Hunger Games

1. The Hunger Games: Өнгөрөгч 7 хоногт: $58.6 сая, нийт: $248 сая
2. Wrath of the Titans: Өнгөрөгч 7 хоногт: $33.5 сая, нийт: $33.5 сая
3. Mirror Mirror: Өнгөрөгч 7 хоногт: $18.1 сая, нийт: $18.1 сая
4. 21 Jump Street: Өнгөрөгч 7 хоногт: $14.8 сая, нийт: $92.9 сая
5. Dr. Seuss' The Lorax: Өнгөрөгч 7 хоногт: $7.78 сая, нийт: $189 сая

6. John Carter: Өнгөрөгч 7 хоногт: $2.03 сая, нийт: $66.2 сая
7. Salmon Fishing in the Yemen: Өнгөрөгч 7 хоногт: $1.27 сая, нийт: $3.17 сая
8. Act of Valor: Өнгөрөгч 7 хоногт: $1 сая, нийт: $67.7 сая
9. A Thousand Words: Өнгөрөгч 7 хоногт: $903 мянга, нийт: $16.5 сая
10. Journey 2: The Mystearious Island: Өнгөрөгч 7 хоногт: $810 мянга, нийт: $98.4 сая


The Hunger Game хүчтэй хэвээр байна хоёрхон 7 хоногт 248$ сая ам.долларыг олж маш амжилттай явна. Харин Disney өндөр өртөгтэй бүтээсэн John Carter зардалаа нөхөхөд нэлээд зай харагдаж эхэллээ. Бараг энэ жилийн хамгийн муу boxoffice боллоо. Учир нь сүүлийн 3т жагссан кинонууд саяаар биш мянгаар олсоноор жагсаж байгаа нь ойрд харагдаагүй үр дүнг үзүүлж байна.

Wrath of the Titans

Найруулагч: Jonathan Liebesman
Одод: Sam Worthington, Liam Neeson, Rosamund Pike

Өмнөх анги дээр тоглож байсан Sam Worthington гол дүр бүтээхгүй гэж яриа гарч байсан ч ямарч байсан тоглоод авлаа.

Hades-г номхруулснаас хойш 10 жилийн дараагаар бурхад болон титануудын хооронд дахин хүчтэй сөргөлдөөн үүсдэг аж. Энэ удаад бүх л бурхад сөргөлдөөнд оролцох бөгөөд энэ хүчтэй мөргөлдөөнөөс болж газар доорхи ертөнцөд байсан Hades боломж хайн дахин гарч ирдэг байна. Харин түүнийг зогсоохоор бурхадын хүүхдүүд даалгавар аван явдаг ажээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Mirror Mirror

Найруулагч: Tarsem Singh
Одод: Lily Collins, Julia Roberts, Armie Hammer

Disney-ээс энэ жил цасан цагааны үлгэрээр хоёр бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээж буй үүний нэг нь Mirror Mirror нэртэйгээр мэндэллээ. Онцлох дүрээр ойрд кинонд тоглоогүй байсан Julia Roberts тоглосон юм.


Salmon Fishing in the Yemen

Найруулагч: Lasse Hallström
Одод:  Ewan McGregor, Emily Blunt, Amr Waked

Нээлтээ хийгээд 4 дахь 7 хоногтоо явж буй кино жагсаалтад орж ирлээ. Цөлөрхөг гэхдээ баян Yemen-д салмон загасыг нутагшуулж байгалийн зөн совинтой болгохоор ажиллаж буй мэргэжилтний тухай гарах юм.