2012/04/17

Bollywood-ын сүпэрод Shah Rukh Khan-г АНУ-д барьжээ

Bollywood ертөнцийн хамгийн алдартай од Shah Rukh Khan-г АНУ-д ирээд байхад нь гаалийн ажилчид баривчилсан байна. Түүнийг New York-ын White Plains онгоцны буудал 90 минутын турш саатуулжээ. Shah Rukh Khan-г 2009 онд мөн New Work-ын онгоцны буудал дээр баривчилж байсан юм.

Энэ удаад ямар шалтгааны улмаас ингэж саатуулсан талаар бүрэн тодорхойгүй байгаа ч АНУ-ын гаалийн ажилчид баривчилсан биш саатуулсан гэж мэдээллээд байна.

Харин үүнд түүний шүтэн бишрэгч энэтхэгчүүд ихэд бухимдалтай байгаа ажээ.

Shah Rukh Khan өдгөө 50 настай бөгөөд нийт 70 гаруй бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосон байдаг байна. Хамгийн сүүлд 2011 онд Ra.One гэх зөгнөлт, адал явдалт киноны гол дүрд тоглож шуугиан тарьсан юм.