2012/04/20

Тэнгэрийн хүү МУСК гарч байна

Тэнгис кино театрын дэлгэцнээ "Тэнгэрийн хүү" нэртэй нэгэн уран сайхны кино гарч байна. Гадуур гудамжинд ганц хоёр самбар л харагдсанаас энэ киноны талаар дэлгэрэнгүй мэдээлэл олдсонгүй. Ёстой л тэнгэрийн хүү шиг гэнэт гарч ирсэн бас нэгэн кинотой боллоо.

Энэ жилийн драмын урлагт нэлээд хүчтэйгээр гарч ирсэн Б.Цогнэмэхийн  "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжигтэй нэгэн нэртэйгээр гаргасан нь бага зэргийн алдаа байж мэдэх юм. Тэнгэрийн хүү гэсэн нэрийг сонсоод энэ киног биш жүжгийг хүмүүс төсөөлж байна.