2012/04/30

Би хайртай ОАК гарч эхлэнэ

"Би хайртай" ОАК ирэх сарын 1-ээс эхлэн 25-р суваг телевизээр гарч эхлэх гэнэ. Өнгөрсөн жил наадмын үеээр дэлгэцнээ гарахаар зарлагдаж байсан ч нам жим болсон энэхүү 30 ангит кино тун удахгүй дэлгэцнээ гарахаар болсон байна. Хэр бүтээл болсонг үзэгчид шүүх бизээ.

Уг киноны гол дүрд "Маск" продакшны жүжигчин Ц.Ганзориг, жүжигчин А.Гэрэлцэцэг нар тогложээ. Кино зохиолыг "Хайрлаагүй амь" кино зохиолыг бичиж байсан Д.Мөнх-Од  бичжээ. Харин найруулагчаар Н.Төгсбат ажилласан байна.

Инээдмийн гэсэн тодотголтой гарч буй "Би хайртай"  олон ангит киног маргаашнаас эхлэн өдөр бүр 20:00 цагаас 25-р суваг телевизээр хүлээн авч үзээрэй.