2012/04/03

Шурикт тохиолдсон явдал


ЗХУ-н ардын жүжигчин кино найруулагч Леонид Гайда-н алдарт бүтээлүүдийг мэдэхгүй үзээгүй хүмүүс ховор байх. Шурикийн адал явдлаар түлхүү мэдэх түүний бүтээлүүдээс хамгийн сонирхолтойгоор дэлгэцнээ гарсан нь "Кавказад болсон явдал" юм байна. 1966 онд бүрэн дэлгэцэнд шилжих байсан уг бүтээлийг улстөрийн хорооны урлаг соёл хариуцсан дарга Александр Романов үзчихээд "Миний шарил дээгүүр гараад наад киногоо гаргаарай" гэж хэлээд киног дэлгэцэнд гаргахыг хориглосон байна.Үүний дараагаар киног жил гаруй архивт хадгалсны эцэст "Ы" ажиллагааны үргэлжлэлийг сонирхсон ЗХУ-н Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежнев уг бүтээлийг үзэж, хоригийг нь цуцлаж байжээ.
Кино дэлгэцнээ гарсны дараагаар1 жилийн дотор  ЗХУ-н кинотеатруудад 76 сая үзэгчдийг байлдан дагуулсан байна.