2012/04/24

Орлон тоглогч МУСК анхны триллер болно

Триллер төрлийн кино зохиол, зураг авалт, жүжиглэлт гээд кино бүтээгчидээс чамгүй ур чадвар шаарддаг төрөл. Монголын кино урлагт элбэгшээд байгаа инээдэм, драм хосолсон төрлөөс өөр чиглэлд бүтээл туурвиж байгаад нь баяртай байна. 

"Орлон тоглогч" триллер төрлийн уран сайхны киног "Ноён Филм" энтертаймент бүтээсэн байна. Кино зохиолыг бичиж, найруулсан В.Агар, ерөнхий продюсер Я.Хангарьд, зураглаач З.Золбаяр, А.Азбаяр нар ажиллажээ. Киноны гол дүрүүдэд Б.Батжаргал, Б.Баярмаа гэсэн залуу уран бүтээлчид тоглосон байна. Киноны хөгжимийг Жонон хамтлаг бүтээж, дууг реппер Gee дуулсан байна.

Орлон тоглогч МУСК 5-р сарын 25-нд нээлтээ хийх ажээ.