2012/04/23

Чингис хаан Алтан гадас одонгоор шагнуулав

Хятад, Өвөрмонголчуудын хамтран бүтээсэн "Чингис хаан" олон ангит кинонд Чингис хааныг маань хамгийн гайгүйгээр харуулсан кино болсон гэж кино сонирхогчид үздэг. Уг кинонд Тэмүүжин, Чингис хааны дүрийг бүтээсэн өвөрмонголын нэрт жүжигчин Б.Баасанжав саяхан нээлтээ хийсэн "Аравт" кинонд мөн дүр бүтээсэн юм.

Түүний эдгээр бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа, соёл урлагийн салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны кино үйлдвэрийн жүжигчин Батдоржийн Баасанжавыг "Алтан гадас" одонгоор өнөөдөр шагнаж баяр хүргэлээ.