2012/04/18

Улаан эрэг түүхэн ОАК бэлэн болж байна

1930-1938 оны хэлмэгдүүлэл­тийн үйл явдлыг харуулсан "Улаан эрэг" нэртэй түүхэн ОАК хийгдэж байна. Энэ кино монголын телевизийн түүхэнд анх удаа түүхэн сэдэвтэй ОАК гэдэг утгаараа онцлог. Киноны зохиолыг "Хэцүү анги", "Тусгай салаа" киногоороо олны хүндлэлийг хүлээгээд байгаа А.Амарсайхан бичиж, найруулагчаар нь Н.Даваадалай, продюсерээр Б.Бат-Эрдэнэ (Аранза) ажиллаж байгаа ажээ.

"Улаан эрэг" киноны зураг авалт өнгөрсөн жилийн есдүгээр сараас эхлэн хийгдэж дууссан байна. Зураг авалтыг Төв аймгийн Эрдэнэ суманд 70 гаруй хувийг хийж үлдсэн зураг авалт нь Улаан­баатар хотод хийгдэж дууссан ажээ. Одоо киноны монтажийн ажил хийгдэж байгаа юм байна.

"Улаан эрэг" киног ойролцоогоор 60 ангитай цуврал болно гэж төлөвлөж байгаа юм байна. 
Ирэх сараас эхлэн МҮОНТ-р энэхүү кино таны хүртээл болох ажээ.