2012/04/10

"Наран мандах нутаг" ОАК хийгдэж байна

Сүхбаатар аймгийн далан жилийн ой угтаж "Мөнхчулуун" сангийн санаачилга, ивээн тэтгэлгээр "Наран мандах нутаг" телевизийн олон ангит киног Боловсрол суваг телевиз бүтээж байна. Киноны уран бүтээлчид тавь орчим хүн Баруун-Урт суманд ажиллаж эхний дөчин ангийн зургийг авч байна. 

Уг кино нь анх удаагаа хөдөө орон нутагт хийж байгаа олон ангит кино болох юм. Эхний удаад дөчин анги хийнэ. Алдарт жүжигчин Цагааны Цэгмидын хүү, төрийн шагналт Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин С.Сарантуяа, жүжигчин Х.Ганхуяг, соёлын тэргүүний ажилтан Д.Гүрсэд, "Хэцүү анги" киноны гол дүрд тоглосон жүжигчин А.Ганчимэг, "Тусгай салаа" киноны Түвшингийн дүрээр олны танил болсон жүжигчин П.Баттөр, залуу жүжигчин Б.Болдбаатар, Ч.Ганбаатар нар тоглож байна. 

"Наран мандах нутаг" киноны зохиолчыг сэтгүүлч С.Сумъяа бичиж, хөгжмийн зохиолчоор UBS телевизийн захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, ерөнхий найруулагчаар түүний хүү Б. Чингүүн, туслах найруулагчаар СТА О.Гэрэлсүх, зөвлөхөөр яруу найрагч Г.Мэнд-Ооёо, С.Амартайван ажиллаж байна. Киноны ерөнхий ивээн тэтгэгчээр "Мөнхчулуун" сан, "Боловсрол суваг" телевиз ажиллаж "Аврора", "Creativeart group" студын залуу уран бүтээлчид зураг авалтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм байна.