2012/04/09

Учиртай гурав МУСК–г Юнивишн-ээр үзээрэй

Өнгөрсөн намар нээлтээ хийж байсан "Учиртай гурав" уран сайхны кино дуу дүрсний өндөр чанартайгаар Univision IPTV -гийн видео санд орсон байна.

Их зохиолч Д.Нацагдоржийн "Үйлийн гурван толгой" зохиолоос сэдэвлэн Монголфильм студийн бүтээсэн энэхүү кинонд Х-Түц продакшны жүжигчин Д.Баттөмөр, З.Онон болон загвар өмсөгч О.Амгаланбаатар, Б.Сайнаа нар гол дүрүүдийг бүтээсэн билээ.

Орчин үеийн амьдралыг, түүхэн цаг хугацаатай хослуулж, сэтгэл хөдлөм хайрын тухай өгүүлэх уг киног та бүхэн хайрын улирал хаврын дулаан үдэш тухлан сууж үзээрэй.