2012/04/06

"Ану хатан" киноны зураг авалт эхэлжээ

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн "Домогт Ану хатан" зохиолоор бүтээж буй "Ану хатан" киноны зураг авалт эхэлсэн байна.

Анхны зураг авалтыг Тэрэлжид эхлүүлсэн бөгөөд эхний зураг авалтаар 1695 оны өвөл Тэрэлжид өвөлжиж байгаа Галдан бошгит хааны цэргийн отогт Ану хатан охидынхоо хамт нүүж ирж байгаа дүрслэлийг авч байгаа ажээ.